ТЭТГЭВРИЙН НЭМЭГДЛИЙГ ИРЭХ САРД ӨГНӨ

IMG_4272

 

 

 

 

 

 

 

Тэтгэвэр нэмэгдүүлэх тухай Засгийн газрын энэ оны 52 дугаар тогтоолын дагуу 345.000 иргэний тэтгэврийн хэмжээг өөрчлөх болсон. Ингэхдээ 2012 оны 153 дугаар тогтоолоор батлагдсан, тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрээр тэтгэвэр тогтоолгосон бүх иргэний тэтгэврийг Засгийн газрын 2014 оны 15 дугаар тогтоолоор баталсан итгэлцүүрээр шинэчлэн тогтоож буй аж.

Үүгээр тооцоход тэтгэврийн хэмжээ нь буурахаар байвал өдгөө авч буй мөнгийг нь хэвээр олгох гэнэ. Шинэчлэн тогтоосны дараа 500.000 хүртэлх төгрөгийн тэтгэврийг 22.000, 500.000 ба түүнээс дээш төгрөгийн тэтгэврийг 20.000 төгрөгөөр тус тус нэмэх аж. Ингэснээр энэ сарын 1-нээс хойш тэтгэврийн доод хэмжээ 230.000, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 195.000 төгрөг болно.

Тэтгэвэр нэмэхэд Нийгмийн даатгалын сангаас нийт 94.6 тэрбум төгрөг зарцуулж, дундаж тэтгэврийг 26.000 төгрөгөөр өсгөж, 283.000 болгож буй аж. Засгийн газрын тогтоолын дагуу нэмэгдлийг энэ сарын 1-нээс эхлэн тооцож, ирэх сарын тэтгэвэр дээр нь нэмж олгох юм байна.

Эх сурвалж: mongolnews.mn