Бидний тухай

texttei logo

Танин Мэдэхүй (ТМ) телевиз нь Харилцаа Холбооны зохицуулах хорооноос олгосон телевизийн өргөн нэвтрүүлэг цацах тусгай зөвшөөрлийн дагуу 2006 оны 4 сарын 1-нд анхны эфирээ үзэгч олондоо хүргэснээс хойш байнгын үйл ажиллагаатай болж өдөр бүр 08:00-01:00 цагийн хооронд тогтмол эфир явуулсаар ирсэн. Энэ хугацаанд Улаанбаатар хотын үзэгчдийн 80% буюу 800.000 гаруй үзэгчдийг байнгын үзэгчээ болгож чадсан бөгөөд энэ тоо цаашид өсөн нэмэгдэх хандлагатай байгаа нь судалгаанаас харагдаж байна. Түүнчлэн сүүлийн жилүүдэд орон нутгийн үзэгчдэд хандсан хөтөлбөрүүдийг төлөвлөн ажилласны үндсэн дээр хөтөлбөрийн багагүй хувийг ёс заншил, уламжлал, малчид тариаланчдад чиглэсэн мэдээ мэдээллээр бүрдүүлж байна.

nvvdelchin3 oyun oyun2

Танин мэдэхүйн телевиз нь Улаанбаатар хотод бүх кабелийн телевизүүдтэй шилэн кабелиар холбогдсоноос гадна DDish TV компанитай хамтран хиймэл дагуулаар монгол орон даяар 21 аймаг 361 сумын малчин өрх айлуудад болон азийн 29 оронд, Univishion IPTV, Sky media, Sansar, MNBS, Supervision, Orange болон бусад кабелийн телевизүүдээр өөрсдийн нэвтрүүлгүүдийг дуу дүрсний өндөр чанартайгаар эфирээ шууд дамжуулж байна. Манай телевиз нь нийт эфирийхээ 60-аас доошгүй хувийг  өөрсдөө бэлтгэхээс гадна  үлдсэн хэсгийг гадаадын сонирхолтой танин мэдэхүйн нэвтрүүлэг, баримтат кино, шоу нэвтрүүлгүүдийг чанарын өндөр түвшинд орчуулан дуу оруулж үзэгчдэд хүргэн ажиллаж ирсэн.

euro2 global3 SHINJLEH1

ТМ телевиз иргэний сэтгүүл зүйд суурилсан сэтгүүл зүйг хөгжүүлдэг нь, гарсан нэвтрүүлэг болгоноос нь харагддаг. Манай телевизийн нэвтрүүлгүүдийн дийлэнх хувь нь олон нийт үзэгчдийнхээ санаа бодлыг тусган тэдний дуу хоолойг сонсдогоороо бусдаас онцлог. Түүнчлэн гадаад харилцаагаа өргөжүүлэн зарим томоохон танин мэдэхүйн нэвтрүүлгүүдийг орчуулан хүргэж ирлээ. Тухайлбал Японы элчин сайдын яамтай хамтран “Japan topic” буюу Японы амьдрал нэвтрүүлгийг улирал болгон үзэгчдийн хүртээл болгон ажиллаж байна. Энэ нэвтрүүлгээр японы аж амьдрал түүх соёл өв уламжлалыг сонирхолтойгоор үзүүлдэг. Түүнчлэн ХБНГУлсын “Deutsche Welle” телевизтэй 6 жилийн турш тасралтгүй  хамтран ажиллаж германы төдийгүй гадаад улс оронд болж байгаа үйл явдлын мэдээ, мэдээллүүдийг Монголын үзэгчдын хүртээл болгодог бөгөөд улирал тутамд тус телевизээс мэргэжилтэн урьж уран бүтээлчиддээ сургалт зөвлөгөө аван хамтран ажилладаг билээ. 2009 онд манай телевиз техникийн шинэчлэлт хийж АНУ-ын Data Video фирмийн сүүлийн үеийн техник тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон. ТМ телевизийн уран бүтээлчдийн 80% нь мэргэжлийн чиглэлээр сургууль төгссөн ур чадвар, эрч хүчтэй залуучууд байдаг бөгөөд телевизийнхээ өнгө төрх нүүр царай болж цаашлаад хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход хувь нэмрээ оруулж ажилласаар байна. 2012 оноос Full HD форматаар бүхий л мэдээ, нэвтрүүлгээ цацаж байна. даг болсон.

1236692_646234625394924_1374352669_n

Бид  хөтөлбөрийн хүрээнд 25-28  тогтмол нэвтрүүлгийг жил бүрийн тогтмол хөтөлбөрийн төлөвлөлтийн дагуу бэлтгэн хүргэдэг бөгөөд “Хариуцлагатай нийгмийн төлөө” уриатайгаар ажиллаж нийгэм эдийн засгийн нийтлэл нэвтрүүлгүүдээ төрөлжүүлж ирлээ. Түүнчлэн үзэгчдийн хүртээмж, сонирхолыг үнэлэн судалж “Зөв Монгол” хэлэлцүүлэг ярилцлага, “Топ мессеж” амралтын хөтөлбөр, бямба ням гарагийн өглөөний хөтөлбөр, “Амьдрал үргэлж сайхнаараа” хөрөг ярилцлага, “Зу зу”, “Би ч гэсэн монголын ирээдүй” зэрэг хүүхдийн нэвтрүүлгүүд, “Нүүдэлчин” монголчуудын аж ахуй өв соёлын талаар малчдад зориулсан нэвтрүүлэг, “Монгол оюун” Үндэсний ёс заншил өв уламжлалын нэвтрүүлгүүдийг  шинээр бэлтгэн хүргэж  хүүхдийн болон үндэсний өвч соёл зан заншлаа сурталчлах, нүүдэлчдийн өв соёлыг бахдуулсан мэдээ суртвалжлага, малчид тариаланчдад зориулсан мэдээ мэдээллийг түлхүү хүргэхээр ажиллаж байна.